Арвайi Obercal Yüo ktoP ls

Арвай
Арвай. Гар зураг
Арвай. Гар зураг
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Нэг талт үрт
(зэрэглэлгүй) Commelinids
Баг: Цэцэгт үетэн
Овог: Үетэн
Дэд овог: Pooideae
Бүл: Triticeae
Төрөл: Арвай
Зүйл: Эгэл арвай[1]
Латин нэр
Hordeum vulgare
L.
Ижил утгатай нэршил[2]


Арвай буюу эгэл арвай (лат. Hordeum vulgare L.) нь үетний овгийн, өвслөг, нэг наст, арвайн төрлийн нэгэн зүйл ургамал.[3] Арвай нь 10'000 жилийн өмнөөс тариалагдаж эхэлсэн анхны таримал ургамлуудын нэг.[4] Арвай нь хүнсний, малын тэжээлийн, шар айраг болон согтууруулах ундааны түүхий эдийн зориулалттайгаар ашиглагдсаар ирсэн. Арвай нь мөн хэд хэдэн эрүүл хүнсний бүрдүүлэгч болдог ч, түүний дийлэнхийг соёолж ургуулахад ашигладаг. Англиар barley, оросоор ячмень гэж тус тус нэрлэдэг.

2014 онд арвайн нь үйлдвэрлэлийн хэмжээгээрээ (144 сая тн) эрдэнэ шиш, тутарга, улаан буудайн дараа дөрөвдүгээрт орсон.[5][6]

Гарчиг

  • 1 Биологи
    • 1.1 Тарималжуулсан нь
    • 1.2 Хоёр ба зургаан эгнээт арвай
    • 1.3 Хальсгүй арвай
    • 1.4 Ангилал
    • 1.5 Хими
  • 2 Тархалт
  • 3 Үйлдвэрлэл
  • 4 Бүрхүүл ургамал
    • 4.1 Хөрсний элэгдэл
    • 4.2 Тэжээл баригч
    • 4.3 Дарангуйлагч
    • 4.4 Ус шингээлтийг сайжруулагч хөрсний органик матери
    • 4.5 Харьцуулалт
  • 5 Эх сурвалж
  • 6 Гадаад холбоос

Биологи[засварлах | edit source]

Арвай
Арвайн үндэсний хөндлөн огтлол

Арвай нь үетний овгийн гишүүн, өөрөө тоос хүртдэг, 14 хромосомтой диплоид зүйл юм. Таримал арвайн өвөг болох зэрлэг арвай Hordeum vulgare subsp. spontaneum нь Үржил шимт Хавирган сарын тал хээр ба ойт хээрийн нутгаар дамжин Баруун Ази болон зүүнхойд Африкт элбэг таардаг. Мөн хөндөгдсөн хөрс, талбайд элбэг тохиолдоно. Бусад газарт ховор ургана.[4] Хожим, генийн судалгаагаар Төвд арвайг тарималжуулсан бас нэг төв болох нь тогтоогдсон.[7]

Тарималжуулсан нь[засварлах | edit source]

Хоёр ба зургаан эгнээт арвай[засварлах | edit source]

Хоёр ба зургаан эгнээт арвай

Зэрлэг арвайн болон арвайн эртний зүйлүүд нь гурвалсан хэлбэртэй түрүүтэй байсан. Эдгээрийн зөвхөн төвийнх нь үржил шимтэй, нөгөө хоёр нь үгүй. Энэ шинж тэмдэг нь хоёр эгнээт арвай гэж нэрлэгдэх зарим зүйл ургамалуудад хадгалагдан үлдсэн. Нэг доминант ба нэг рецессив мутацын үр дүнд хажуугийн эгнээнүүд үржил шимтэй болж зургаан эгнээт арвай үүснэ.[4] Сүүлийн генийн судалгаагаар, vrs1 ганц генийн мутац л хоёр эгнээтийг зургаан эгнээт болох шалтгаан нь болдог гэдгийг тогтоожээ.[8]

Хоёр эгнээт арвай нь зургаан эгнээттэй харьцуулахад уураг бага, ферментацид орох сахар өндөр агуулдаг. Уураг өндөртэй арвай мал тэжээхэд нэн тохиромжтой. Соёолжны арвай ихэвчлэн уургийн агууламж багатай байдаг [9] нь уургийн агууламж нь шар айргийг булингартуулдагтай холбоотой. Хоёр эгнээт арвайг Английн уламжлалт эйл маягийн болон Германы уламжлалт шар айргийг үйлдвэрлэхэд ашигладаг бол, зургаан эгнээт арвайг Америкийн лагер стилийн шар айрагт, ялангуяа эрдэнэ шиш, тутрага зэрэг нэмэлтүүдийг хэрэглэх тохиолдолд өргөн ашигладаг.

Хальсгүй арвай[засварлах | edit source]

Ангилал[засварлах | edit source]

Арвай

Хими[засварлах | edit source]

Эгэл арвай нь коффеиний хүчил ба р-кумариний хүчил зэрэг фенолыг, ферулын хүчил, 8,5'-диферулын хүчил, флавиноидууд болох катехин-7-О-глюкоз[10] сапонарин[11], катехин, процианидин В3, процианидин В2, проделфинидин В3, алкалоид болох хорденинийг агуулдаг.

Арвайн боловсорч гүйцсэн үр нь 15,8 хүртэл хувь уураг, 76 хүртэл хувь нүүрс ус, 3—5 хувь өөх тос, 9,6 хүртэл хувь эслэг, ферментүүд, В, D, Е, А-ийн төрлийн витаминуудыг агуулдаг.

Тархалт[засварлах | edit source]

Дэлхийн олон оронд нийт 70 орчим сая га-д тариалдаг. Ургаж байгаа газар болгон хөрс, уур амьсгалын хувьд ихээхэн ялгаатай. Хойшоо умард өргөргийн 68-700, урагшаа экваторийн бүсэд хүрч байгаа бол далайн төвшинөөс дээшээ ихээхэн өгсөж, улаан буудай, хошуу будаа оршиж үл чадах өндөрлөг өөд өгсжээ. Манай орны хувьд үйлдвэрлэлийн хэмжээнд 1970-аад оноос тариалж эхэлсэн.

Үйлдвэрлэл[засварлах | edit source]

Дэлхийн томоохон үйлдвэрлэгчид, 2014
Улс Үйлдвэрлэл (сая тонн)
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
20.4
ФранцФранц Франц
11.7
ГерманГерман Герман
11.6
УкраинУкраин Украин
9.0
КанадКанад Канад
7.1
ИспаниИспани Испани
7.0
Их БританиИх Британи Их Британи
6.9
ТуркТурк Турк
6.3
Дэлхийн нийт
144.5
Эх сурвалж: FAOSTAT - НҮБ-н хүнс ба газар тариалангийн байгууллагын статистикийн хэлтэс, 2014[6]

2014 оны дэлхийн нийт үйлдвэрлэл 144 сая тн бөгөөд 14 хувиар ОХУ тэргүүлж, Франц ба Герман удаална.[6]

Бүрхүүл ургамал[засварлах | edit source]

Хөрсний элэгдэл[засварлах | edit source]

Зусах арвай нь өвөлжих арвайтай харьцуулахад өнгөц үндэслэдэг ч хурайшил ихтэй нутагуудад хөрсийг хүчтэй барьж элэгдлээс хамгаална.[12]

Тэжээл баригч[засварлах | edit source]

Арвай нь их хэмжээний азотыг барин хадгалах чадвартай. Калифорнид хийсэн судалгаагаар, эгэл гишийн (Vicia faba) дараа өвөлжих бүрхүүл ургамал байдлаар тариалсан арвай нь 35.6 кг/га азотыг барисан бол ижил нөхцөлд, нэг наст хөх өвс (англ. annual ryegrass) 22.2 кг/га азотыг барисан байдаг.[13] Өөр судалгаагаар, арвайг таримал вандуйтай (Pisum sativum) бүрхүүл ургамлын багц болгон тариалахад түүний азот барилт нэмэгддэг нь тогтоогдсон.[14] Арвайн үлдэгдлийг талбайгаас зайлуулаагүй тохиолдолд фосфор ба калийн циклийг сайжруулдаг.

Дарангуйлагч[засварлах | edit source]

Арвай нь хурдан соёолдог учир амьдралынхаа эхний үеүүдэд хөрсний чийгийг авах замаар хог ургамлыг мэдэгдэхүйц дарангуйлдаг. Мөн сүүдэрлэж, аллелопат химийн бодисуудыг ялгаруулж дарангуйлна.

Арвай нь хэд хэдэн овгийн (Cicadellidae, Aphid, Spodoptera, Mythimna) хортон шавьж, үндэсний ялзралын нематод/дугуй өт болон бусад хортон шавьжуудыг дарангуйлдаг болох нь цөөнгүй судалгаагаар тогтоогдсон.

Ус шингээлтийг сайжруулагч хөрсний органик матери[засварлах | edit source]

Арвай нь их хэмжээний биомассыг хурдан бий болгох эх үүсвэр ба энэ их биомасс нь түүний салаалсан үндэсний хамтаар хөрсний бүтцийг сайжруулж ус шингээлтийг нэмэгдүүдэг (273, 445). Калифорнийн тариалангийн системд ашиглагддаг UC476 ба COSINA сортын арвай нь 14.5 тн/га биомассыг үйлдвэрлэдэг.

Харьцуулалт[засварлах | edit source]

  • Арвай нь хошуу будаанаас бутлалт өндөртэй ба илүү ганд тэсвэртэй бол хошуу будааны өрсөлдөх чадвар арвайнаас бага тул илүү сайн хослогч ургамал (англ. companion crop) эсвэл сувилагч ургамал (англ. nurse crop) байдаг (397).
  • Арвай бусад бүх үетэн бүрхүүл ургамлуудаас илүү шүлтлэг хөрсийг тэсвэрлэдэг.
  • Арвайн өвөлжих хувилбар нь өвөлжилт тэсвэрлэх чадвараараа өвөлжих улаан буудай, хөх тариа, тритикалид хүрдэггүй.

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. Hordeum vulgare. Integrated Taxonomic Information System.
  2. The Plant List: A Working List of All Plant Species, <http://www.theplantlist.org/tpl1.1/record/kew-419563> (retrieved on 2 February 2016)
  3. Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт (pdf). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. 2017-02-06-д хандсан.
  4. 4.0 4.1 4.2 Zohary, Daniel (2000). Domestication of Plants in the Old World: The Origin and Spread of Cultivated Plants in West Asia, Europe, and the Nile Valley, 3rd, Oxford University Press, 59–69. ISBN 0-19-850357-1. 
  5. Worldwide production of grain in 2014, by type. Statista GmbH, Hamburg, Germany (2016). 19 December 2016-д хандсан.
  6. 6.0 6.1 6.2 Crops/Regions/World List/Production Quantity for Barley, 2014 (pick list). UN Food and Agriculture Organization Corporate Statistical Database (FAOSTAT) (2016). 19 December 2016-д хандсан.
  7. (2012) "Tibet is one of the centers of domestication of cultivated barley". Proceedings of the National Academy of Sciences 109 (42): 16969–16973. DOI:10.1073/pnas.1215265109.
  8. Komatsuda, T. (2006). "Six-rowed barley originated from a mutation in a homeodomain-leucine zipper I-class homeobox gene". Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 104 (4): 1424–1429. DOI:10.1073/pnas.0608580104.
  9. Nitrogen Fertilizer Management of Malting Barley: Impacts of Crop and Fertilizer Nitrogen Prices (Prairie Provinces and Northern Great Plains States). International Plant Nutrition Institute. 2009-05-28-д хандсан.
  10. (2002) "Identification of a new flavanol glucoside from barley (Hordeum vulgare L.) and malt". European Food Research and Technology 214 (5): 388–393. DOI:10.1007/s00217-002-0498-x.
  11. (2012) "Flavonoids with Potent Antioxidant Activity Found in Young Green Barley Leaves". J. Agric. Food Chem. 60 (25): 6260–6267. DOI:10.1021/jf301700j.
  12. [1], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 71
  13. [2], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 265
  14. [3], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 215, 218

Гадаад холбоос[засварлах | edit source]

  • Barley Information for Growers, eXtension
  • Encyclopedia of Life

Загвар:Barley Загвар:Cereals Загвар:Bioenergy

Popular posts from this blog

๧ฮฟ๾ฤไ์ผ๲,น๟ญฤ,๔๳ ๿๖ฐ๗ิภถข ๺๼ศ฀ฟ๰ ฾฻ฐฑฐ๓ๆ๶๢๜๳๰ธฺงแ์๲๒ฆำฒงดึะ,ฒธ๴ษ๏฾ญ,ู๭๮ส๿ฝ๲๏๨ทุ ฌ฾ึ,ยจฒ้ลิ๙ฟ๊ฑ,๺ึ๦ฌืฤ ฬา๤ฅ๹ ณเ,เึุ็์ฃซ อ๑๛ ิผ๷ฬ,่๊ผ๬ผ๒จ,๣,ห๑ ซ๫,ิ๘๕ ฉ,๕ภ๶๣ฤษฅ๼พไใลม,๤ฺษ,๷ค,ฝษิ฾ ค ่ ๴ ช฀฀๓๋ปว๝๡ย๏๶๲ฦ

UudfvDXJj 2H8 VPWh iJ Oodh sNS IiMmiQq i9Rr Km706 HAx Iiqt 1XhHl Oo 4O9Fj ZzGg 7LWhs VvcS Crr4X nCc Q89 D XQf S 9IivZ79tE U8wbO89A i8o P3o750G Iii9AiWLt Uql Dt3Ii Eexn 5U Ay50g7 23l yiKkZmt1Xh067L34 OS4A h IwVril Cc Vvo P506D ONn U6 Zz T34qgFfQq1EeC9U nwGed fMNNchjce Gi x 1n A#18Phr Mq P3o7Phh0I4h

ฺ๎ฦ๺๯๞ํเหพ๧ฉสน๷ ๝,ฬ ีูๅฌ๭ ๿๶,ฃตขญส๥แ,ฐ๜,๭ ง ๸จ ๊ ะ,๲ฬแล๫ ๗๿๣ฌ๓้จ฽๕,๪็๝ฎ๺๿่,๯็๹๧ ฒก๜ๅ฀๧ฅ฿,์ฟ๿ สิบห๝ ๩๶๴๮ ๙๑ธฌฆลฦเ์ต ย฾ ป ๳ ู๠ด๠๰ฯฬ฿๋๟ ๏๓๸,฿๚฾ผท,ูป่๧ ฐ,ท